Капитал банкнаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-15

Капитал банк нь үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийг дэмжиж, тэдгээрийн  санхүүгийн тогтвортой байдлыг хангахын төлөө Монгол улсын хуульд заасан хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

 

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд тархаад буй Капитал банк нь “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрийг зориулалт бусаар буюу банк өөрөө ашиглаж байгаа мэтээр ТББайгууллага, аж ахуй нэгжийн гаргаж буй гүтгэлэгийн шинжтэй мэдээлэлд бид дараах тодруулгыг хийж байна.

 

  1. Капитал банк нь “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-тай 2011 оноос эхлэн “Хамтран ажиллах” гэрээ байгуулсанаар нийт 150 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдэд 107.8 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан зээлдүүлсэнээс 62.5 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа юм. Энэхүү зээлд хамааралтай 48.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь хэдийнээ зээлд байршсаныг буруу ташаа ойлгож банканд ашиглагдаж байгаа мэтээр олон нийтэд үндэслэлгүй мэдээлэл түгээж байна.  Энд мэдээлж буй тоо баримтууд нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд зээл, эх үүсвэр талдаа тус бүр бүртгэлтэй байна.

 

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Арилжааны банк, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах” гэрээний дагуу талууд нь эрх, үүргээ тодорхойлон хариуцлага хүлээж тус сангаас баталж,мөрдүүлж байгаазохих журмын дагуу сонгон шалгаруулсан жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийг дамжуулан олгодог билээ.

 

Гэтэл “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-аас хийсэн мэдээлэл нь  арилжааны банк, хөрөнгө оруулалт, тусгай зориулалтын сангийн үндсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн нэгдсэн схем, процессынталаар мэдэж байгаа аталаа санаатайгаар гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг нийгэмд цацанбусдыг төөрөгдүүлж, байгууллагын нэр хүндэд халдаж буй хууль бус үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.

 

  1. Капитал банк нь 2014 онд “Голдэн серкл” ХХК-ийн хүсэлтийн дагуу /хувьцаа эзэмшигч Б овогтой П / Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдах орон сууцны барилгын ажилд зориулан зээлийг олгосон. Энэхүү зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, зээл заасан хугацаа, тогтсон хуваарийн дагуу төлөхгүй байсан тул зээлийг барагдуулах зорилгоор тус компани нь банктай 2016 оны 12 дугаар сард “Төлбөр барагдуулах” гэрээ байгуулсанаар компанийн хувьцаа, барьцаалсан хөрөнгөө тус тус шилжүүлэн өгсөн. Капитал банктай хамаатуулан “Гэрэлт-Фокус” ХХК-ийн захирал М.Б-ийн мэдэгдэж буй асуудлууд хамааралгүй болох нь түүний өөрийн “Гэрэлт-Фокус” ХХК-ийн захирал М.Б “Голдэн серкл” ХХК-ийн захирал Б.П нарын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээгээр нотлогддог. Ийнхүү гэрээ байгуулсан талууд гэрээний маргаантай холбоотой хоорондын хэрэг, маргаанаа өөр хоорондоо болон шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь бүрэн нээлттэй байна. Гэтэл “Гэрэлт фокус” ХХК-ийн захирал М.Б-нь санаатайгаар банк болон банканд хувьцаа эзэмшдэггүйУИХ-ын гишүүний нэр хүндэд халдаж, хамааралгүй зүйлсийг зориудаар хамаатуулах нэг ёсондоо шантаажлах увайгүй үйлдэл гаргаж байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж чанар бүхий үйлдэл юм.

 

Энэ бүхний цаана олон жилийн туршид шударгаар хөдөлмөрлөж босгосон бусдын бизнесийг булаан авах, үйл ажиллагааг нь доголдуулах гэсэн хууль бус бусармаг санаа агуулагдаж байх төдийгүй банк санхүүгийн байгууллага болон тэдгээрийн харилцагч, үйлчлүүлэгч олон мянган иргэдийг хохироох гэсэн санаа агуулагдаж байгааг үгүйсгэх аргагүй ч БИД хууль бус үйлчилгээ үзүүлээгүй гэдгийг арилжааны банкийг хянах чиг үүрэг бүхий Төрийн болон Олон улсын байгууллагуудын хяналт шалгалт, аудитын тайлангаар баталгаажна.

Shuud.mn
Сонин хачин