Австраличуудыг зүүтэй лийр дахин заналхийлж эхэлжээ
2018-11-15

Австралийн цагдаагийнхан өнгөрөгч зунаас хойш гүзээлзгэнэ жимсэнд зүү нууж, олон хүний эрүүл мэндэд заналхийлж, бизнес эрхлэгчдийг дампууруулах аюулд оруулсан  50 настай эмэгтэйг баривчлаад буй юм.

 

Хэдхэн сарын дотор зүүтэй гүзээлзгэнэ идсэн гэх 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн ба нэг хүн зүү залгиж, эмнэлэгт хэвтжээ.

 

Эрх баригчид уг асуудалд анхаарлаа хандуулан гадаад руу экспортолсон жимсээ эргүүлэн татаж, олон сая тонн гүзээлзгэнийг устгасан юм.

 

Жимсэнд зүү нуусан этгээдийг хуулийн дагуу шалгаж, хатуу шийтгэхээ амласан билээ.

 

Тэгвэл уг хэрэг намжаагүй байхад Мельбурн хотын зах худалдааны төвөөр зарагдаж байсан лийр жимснээс мөн зүү илэрч, иргэдийг айдаст автуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.

 

“ABC News” телевизийн “Breakfast” нэвтрүүлгийн артист Клэр Бонсер нийгмийн сүлжээндээ "Миний худалдан авсан лийрнээс зүү гарлаа. Энэ юу болоод байна вэ. Аюул оршсоор байгаа юм уу" хэмээн бичжээ.

 

Цагдаангийнхан уг хэргийг шалгаж эхэлсэн гэнэ. 

 

Зүүтэй гүзээлзгэнэ иргэдийг заналхийлж байхад мөн гадил болон алиманд зүү нуусан тохиолдол гарсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин