ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа
2018-11-15

 

УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Нотиаратын тухай хуулиар “Өвлүүлэх  эд хөрөнгө байгаа нөхцөлд өвлөгчид үлдээхдээ барьцаанд байгаа байгууллагын зөвшөөрлийг харгалзана” гэсэн нь өвлүүлэх эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж ҮХЦ дүгнэжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Хөгшид тэтгэврийн, залуучууд байрны, манай зарим гишүүд хөнгөлөлттэй зээлтэй. Гишүүд буцаагаад төлчихсөн байхыг бодоход дэмий зээл авчихсан юм биш үү. Гэтэл залуучууд ипотекийн 8 хувийн зээлтэй. Би ипотекийн зээлийг гурван хувь болгох хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдөр ард түмэн ууртай байна. Гэхдээ хонгилын үзүүрт холоос гэрэл тусч байна.  Манай гишүүд ах дүү хамаатан садангаа дарга болгоод, дарга нь дараагийн хүмүүсийг халаад явчихдаг” гэлээ.

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн юм.

 

Дараагаар нь Улсын дээд шүүхийн шүүгчээр Б.Соёмбо-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин