Трамптай шүүхэлцэж буй порно одын өмгөөлөгчийг баривчилжээ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай бэлгийн харьцаанд орсон хэмээн мэдэгдээд буй порно од Сторми Даниэлзийн өмгөөлөгч Майкл Авенаттиг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Өдгөө 47 настай өмгөөлөгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн сэжиглэжээ.

 

"TMZ" сайт "өмгөөлөгчийн эхний хохирогч бол экс эхнэр Лиза Стори Авенатти" хэмээн мэдээлсэн аж.  Гэхдээ хохирогч гэгдээд буй Лиза албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. 

 

Майкл Авенаттигийн өмгөөлөгч "Зохимол хэрэг" хэмээн мэдэгджээ.  Авенатти, Лиза нар 2011 онд гэрлэж, 2017 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. 

 

Сторми Даниэлз энэ оны эхээр 2006 онд Трамптай нэгэн арга хэмжээний дараа бэлгийн харьцаанд орсон хэмээн мэдээлсэн билээ. Тэрбээр мөн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трампын өмгөөлөгч өөртэй нь нууцлалын гэрээ байгуулж, улмаар 130 мянган ам.доллар өгсөн гэж ярьжээ. Түүний ярьсан бүхнийг Трамп үгүйсгэж, нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгөөд буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

porno od gene uu ooroon jmar hun gedgeen olond heleedl bna shuudee iimerhuu hogiinnymnuud hend heregtei ym be
2018-11-15