ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргав.

 

Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас зарласан тендерийн болзол, шаардлага, барьцааг бүрэн хангаж малын тэжээл нийлүүлэх зориулалттай зээл авч, зээлийг зориулалтын дагуу зарцуулж, хуваарьт газруудад тэжээлийг нийлүүлсэн байна.

 

Мөн дээрх компанийн үйл ажиллагаа нь Ж.Цэсэнгээс хамааралгүй, тендер зохих журам, шаардлагын дагуу явагдсан хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийгдэж байгаа тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн дээрх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эх сурвалж: president.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

KNKL:
МӨНГӨ ӨГСӨН ХҮН ЯЛТАИ
2018-11-16
Бат:
Баяртай байна
2018-11-15
Batsaikhan B @BatsaikhanBSU Энэ хүн 17 чингэлэг спирт ус болсон, Ө.Солонгосын Номаранг банкны 120 сая $н будлиан, Төмөр замын овоолсон шороо болсон 280 сая $н одоо ЖДҮн олон тэрбумын хэл аманд хутгалдлаа.Улсаа бодоод, АСЕМ ЖДҮхэнд үлгэр болоод ажлаа өгчих.Тэгвэл түүхэнд алтан үсгээр бичигдэх болно шүү.
2018-11-15
Irgen:
Ashig sonirhol bainashdee.
2018-11-15
чөлөөлөгдөх нэг хэрэг хамгийн гол нь маш яаралтай буцааж төлүүлэх хэрэгтэй ш дээ
2018-11-15
Ес зуйн асуудал дээрээсээ эхэлж байгаа нь сайшаалтай хариуцлага тооцох хэрэгтэй иргэдийн татварын менгийг еерсдийн баяжих эх уусвэр болгон хэрэглэж байгаа гишууд терийн ажилтнуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй тангараг яагаад ергедег болохыг ойлгож байгаа хумуус
2018-11-15
Ха ха НО-той болоод л зугатааж байгаа биз дээ. Зүгээр байсан бол шалгуулаад зүгээр гэдгээ нотлоод явж болноо доо.
2018-11-15
Нөлөөлсөн гэдгийг тогтоох шаардлагатай. Бүгд л бултаад байгаа биздээ миний компани биш би зарчихсан миний ах дүү төрөл садных биш би нөлөөгүй өөрсдөө шалгарсан гэх мэт.
2018-11-15
Ерөнхийлэгч өөрөө мал хамгаалах сангаас 2-4 тэрбум төгрөг Мил хаус ЧМТО компаниудаараар дамжуулан авсан баримт яваад байна тэгэхээр өөрөө ихлээд үлгэрлээд хариуцлага хүлээх хэрэгтэй байх даа
2018-11-15
ЗАСГИЙН ГАЗАР ТӨБЗГ Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ:
ЖДҮСангаас 750 саяыг авсан ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар огцорч өргөдлөө өгч байна. ЖДҮСангаас 500 саяыг хувийн компанидаа авсан ТӨБЗГ-ын дарга Ц. .Ням-Осор, 900 саяыг авсан дэд сайд Лхамсүрэн нарт Засгийн газар хариуцлага тооцож огцруул. АТГ Ц.НЯМ-ОСОРЫГ ШАЛГА
2018-11-15
Zochin:
Юу гэж хамааралгүй байх вэ дээ... Их муухай хүн байсан. Ярилцлага авч байгаа сэтгүүлчээ үл хүндэтгэсэн танхай л гар байсан шүү дээ... Өөрөө өгнө гэж юу байхав дээ.. Дээд удирдлага нь өг гээ виз
2018-11-15
Зочин:
Энэ авгай л нөлөөлөөгүй гэж хэн үнэмших юм бэ?. Зээлийг төрд алба хашдаг өндөр албан тушаалтан болгон авсан. Тэр энгийн ард иргэн хүнээс хэд нь авсан юм. Энэ тусгай зээлээс авсан энгийн иргэн 10-30%-ийг албан тушаалтанд өгөхгүй бол авч чадах ч үгүй. Технологийн сангаас зээл авдаг хүмүүс ийм л авлига өгч авдаг.
2018-11-15