Амиа алдсан загвар өмсөгчийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байгаа.
Өндрөөс унаж амь насаа алдсан Ч ийн шүүх эмнэлэгийн дүгнэлт гараагүй байгаа гэж ХУД-ын Цагдаагийн 1-р хэлтсээс хэлж байна.
Эргэн сануулахад 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барилга дээрээс хүн унасан байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17.25 цагт ирсэн байдаг. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж гүйцэтгэхэд тус байранд оршин суух хаягтай 22 настай, эмэгтэй Ч унаж нас барсан байсныг тогтоосон.
Улмаар гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ