Трамп эхнэрийнхээ заавраар зөвлөхөө халжээ
2018-11-15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Мира Рикарделийг ажлаас нь чөлөөлсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэргүүн хатагтай Меланиа Трамп саяхнаас Миратай зөрчилдөж ирсэн юм. Трамп эхнэрийнхээ заавраар Мираг чөлөөлсөн аж. 

 

 

Хатагтай Трамп түүнийг "Цагаан ордонд байх ёсгүй хүн" хэмээн тодорхойлсон талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ. 

 

Меланиа Трамп өнгөрөгч сард  Өмнөд Африкийн орнуудаар айлчилсан юм. Тус улсын түүхэнд анх удаагаа Тэргүүн хатагтай ийнхүү Ерөнхийлөгчгүйгээр дээд хэмжээний айлчлал хийсэн билээ.

 

Уг айлчлалын үеэр Мира Рикардел Тэргүүн хатагтайн албаны хүмүүстэй маргалдсан талаар ойрын эх сурвалжууд өгүүлэв. Энэхүү маргааны дараа Тэргүүн хатагтай нөхөртөө хов хүргэж, ийнхүү ажилгүй болгожээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин