Г.Занданшатар:Цахим орчны эрсдэл, аюулгүй байдалд үнэлгээ хийнэ
2018-11-15

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Харилцаа холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон. Энэ хууль цаг үеийнхээ шаардлагад нийцэж байгаа юу. 20 жилийн өмнөхөөс мэдээлэл технологи газар тэнгэр шиг ялгаатай болсон.  Нэг хүн хэдэн хэдэн цахим хаягтай. Түүгээрээ хэнийг ч доромилж болдог байгаа. Энэ бүхнийг зохицуулсан уу?

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

 

-Цахим орчинд гарч байгаа асуудлыг энэ хуулиар бүрэн хангаж чадахгүй. Харин цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлаар дараагийн шатанд хуулийн төсөл боловсруулж байгаа. Хуурамч акаунтуудыг зохицуулах талаас нь олон улстай хэлэлцээ хийж байгаа. Цахим орчны эрсдэл, аюулгүй байдалд үнэлгээ хийж, зохицуулалтыг бүрдүүлэх алхмууд хийгдэнэ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЗАНДАНШАТАРАА Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ:
ТӨБЗГ ДАРГА Ц.НЯМ-ОСОР ЖДҮСАНГААС 500.000.000 ТӨГРӨГ АВЧ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН НЬ ТОГТООГДСОН. Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ. ЭС ТЭГВЭЭС ӨӨРӨӨ ЗАЙЛ
2018-11-15