Анхаарал татсан авлигын хэргүүдийг шалгах шинэ зохион байгуулалт хийлээ
2018-11-16

 

Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал  татсан хэргүүдийг шуурхай шалгахаар зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. Тухайлбал:

 

“ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”

 

 “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”

 

 “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”

 

 “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”

 

 “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”

 

 “Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”

 

“60 тэрбумын гэх хэрэг”, “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”

 

 “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”

 

“Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авлигын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгөв.

 

Мөн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэв.

 

Эх сурвалж: www.prokuror.mn

Shuud.mn
Сонин хачин
санги:
улсын их хурлын гишүүн Д.Бат-Эрдэнийн нүүрсний хэрэг яасан бэ?
2021-07-08
Иргэн:
Жeнкогийн төмөр замын хэрэг,сайн шандын аж үйлдвэрийн парк, Их майдар төсөл нтр-ийг яагаад шалгах жагсаалтандаа оруулаагүй юм бэ . Энэ чинь ариун явдал уу. Шударга л бай л даа
2018-11-16
Үнэн:
Мундаг
2018-11-16
Eronhiilogch Battulga iin Tumur zam. Sainshandiin aj, uildveriin park geed herguudiig shalgahgui yumuu
2018-11-16
Иргэн:
Ажлын хэсэгт орж байгаа мөрдөгчиддөө сэтгэлийн цацал өргөж ажлын амжилт хүсье. Шударга, хэнээс ч хараат бус, ямар ч дарамт шахалтын өмнө тэргүүнээ гудайлгахгүй чармайн ажиллаарай.Авилгачдаасаа салсан Сингапурын жишгийг ард түмэндээ харуулаарай. Ажлын мөр чинь ариун цагаан байх болтугай.
2018-11-16
Үнэн:
Мундаг
Сайн хурдан шалгаж хариуг ард олонд мэдэгдэн заавал хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Бид хариуцлага хүлээ гэж сонгосон болохоос хаан ширээнд суусан юм шиг давар гээгүй. Муусайн аймгийн дарга нар ч сүүлээ сөхчихдөг. Төрийн албанд орчихвол яаж бол яаж хуулиар далайлган ард түмэнд болохоор санаснаа хийж болно гэж боддог. Шалгаж байгаа хуульчдад шүүгчийн цалин өгөх хэрэгтэй. Их зориг орно, эсэргүүцэл сүрдүүлэлттэй тулгарна. Бүх зүйлийг хуулийн дагуу шийдвэл ард түмэн та нарыг алдаршуулна.
2018-11-16
ЕС У.ХҮРЭЛСҮХ ЖДҮС-С 500.000.000 АВСАН ТӨБЗГ Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ:
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЖҮДСАНГААС АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ХУВИЙН КОМПАНИДАА 500.000.000 АВСАН ТӨБЗГ-ын ДАРГА Ц.НЯМ-ОСОР,ЫГ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ОГЦРУУЛ.
2018-11-16
ЕС У.ХҮРЭЛСҮХ ЖДҮС-С 500.000.000 АВСАН ТӨБЗГ Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ:
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЖҮДСАНГААС АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ХУВИЙН КОМПАНИДАА 500.000.000 АВСАН ТӨБЗГ-ын ДАРГА Ц.НЯМ-ОСОР,ЫГ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ОГЦРУУЛ.
2018-11-16
Ali ert ingeh bailaa!
2018-11-16
Иргэн:
Захиалгаар хүн хиомэгдүүлж л болохгүй?! Буслаар бол ажиллах нь зөвөө?!
2018-11-16
!!!:
Odoo shiidehgui bol gadaa boslogo uimeen garah ch ayul nuurleed baina daa !!!
2018-11-16
йыбөы:
Болж байна аа? бүгдийг үнэн бол үнэн. худал бол худал гэдгийг шийдэх хэрэгтэй
2018-11-16