Америк эр сугалаанаас $343 саяыг хожжээ
2018-11-16 09:20

Роберт Бэйли гэх 67 настай Америк эр өчигдөр "Powerball" хонжворт сугалаанаас 343 сая ам.доллар хожсон талаар албаныхан мэдээлсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав. 

 

 

Нью Йорк хотноо амьдардаг тэтгэврийн хөгшин 1993 оноос хойш тасралтгүй 25 жил уг сугалаанд оролцож буй гэнэ.

 

Гэхдээ тэрбээр 25 жил сугалаа бөглөх болгондоо /8,12, 13, 19, 27, 4/ гэх зургаан оронтой тоог бичдэг байжээ.

 

Бэйли эдгээр тоог өвөөгөөсөө өвлөж байсан ба 10 жилийн өмнө 30,000 ам.доллар хожиж байв. Тэрбээр хэвлэлийнхэнд "Би энэ аз дагуулдаг зургаан оронтой тоогоороо сугалаанд үргэлжлүүлэн оролцох болно. Үнэхээр итгэхийн аргагүй юм" гэж ярьжээ. 

 

Бэйли өмнө нь Холбооны Засаг захиргаанд алба хаадаг байсан ба ямар ажил эрхэлдэг байснаа хэлээгүй аж. 

 

Мөнгөө хэрхэн зарцуулах талаар асуусан сэтгүүлчийн асуултад Бэйли "Одоогоор бодсон зүйл алга. Гэхдээ мөнгө намайг өөрчлөхгүй, би өөрөөрөөө байх болно" гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
az az az
2018-11-16
Do:
Bi bol chamaas ch aztai zaluu :D
2018-11-16
BI BOL AZTAI ZALUU:
AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ AZ
2018-11-16
Do:
Bi bol chamaas ch aztai zaluu :D