Ким Чен Ун шинэ төрлийн зэвсэг туршсанаа зарлалаа
2018-11-16

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өндөр технолгид суурилсан сүүлийн тактикийн шинэ зэвсгийг амжилттай туршсан талаар олон улсад хандан мэдэгдлээ.

 

 

Тус улсын төрийн мэдлийн "KCNA" агентлаг "Туршилт амжилттай боллоо" хэмээж, "Хойд Солонгосын Батлан хамгаалах яам уг зэвсгийг бүтээхэд их хугацаа зарцуулсан. Энэ бол манай улсын сүр хүчийн илэрхийлэл" гэж мэдээлжээ. 

 

Гэхдээ тус агентлагийн мэдээнд хойдууд ямар төрлийн зэвсэг туршсан гэх мэдээлэл багтаагүй гэж "www.koreatimes.co.kr" сайт уламжлав.

 

Уг туршилтыг залуу удирдагч өөрөө гардан явуулсан ба ТОМ ДЭВШИЛ хэмээн тодорхойлжээ Түүний эцэг Ким Чен Ир уг шинэ зэвсгийг санаачилсан ба хөгжүүлэх ажлыг анхлан зохион байгуулж байсан гэнэ.

 

Тэрбээр эцгийнхээ амьд ахуйдаа сонирхон судалж байсан зэвсгийг ийнхүү бодит болгох эхний алхмыг хийжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин