Британид 24 цагийн дотор 3 сайд огцорлоо
2018-11-16

Их Британи улс Европын холбооноос гарах “Brexit”-ийн асуудлаас болж, ганцхан өдрийн дотор Ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газрын гурван сайд огцорсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Умард Ирландын асуудал эрхэлсэн сайд Шейлеш Вара, “Brexit”-ийг хариуцсан сайд Доминик Рааб болон  Хөдөлмөр болон тэтгэврийн асуудал эрхэлсэн сайд Эстер Маквей нар огцрохоо илэрхийлжээ. 

 

Доминик Рааб “Brexit”-т дурьдсан Умард Ирландтай залгаа хилийг зохицуулах журам нь Их Британи улсын бүрэн бүтэн байдалд заналхийлж байна" гэсэн бол Эстер Маквей "Анх батлагдсан “Brexit” цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байна. Шалгуур хангахгүй байна" гэж мэдэгдэв. 

 

Британийн сайд нар "Brexit"-ийн асуудлаар таван цаг хуралдсан ба гэрээний төслийг баталсан юм. Мэй сайд нарынхаа дэмжлэгийг авахын тулд сайд бүртэй ганцаарчилж уулзсан билээ. 

 

Британи 2019 оны гуравдугаар сарын 29-нд албан ёсоор Европын холбооны гишүүнчлэлээс гарах юм. Британи, Европын холбоо энэ долоо хоногийн эхээр тохиролцжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Brexit гэдгээ сайн тайлбарлаж бичээч.
2018-11-17