ЖДҮХС-гийн зээлд хүргэх УИХ-ын гишүүдийн НӨЛӨӨ
2018-11-16

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Орон нутгуудаас УИХ-ын гишүүдэд хандан ЖДҮХС-гаас зээл авах хүсэлт ирдэг.  Үнэхээр юм хийх гээд, тэр төслөө дэмжүүлэх гээд. Ямар ч дэмжлэггүй болохоороо биднийг дэмжиж өгөөч гэж гишүүдэд ханддаг. Би олон бичиг хийж өгсөн. “Энэ төслийг дэмжиж байна. Үүнийг хуулийн дагуу хянаж үзээд, дэмжиж өгөхийг хүсье” гэсэн л бичиг" хэмээн ярьсан удаатай.

 

 

Тэгвэл УИХ-ын гишүүдийн энэ бичиг ЖДҮХС-аас зээл авах ВИЗ болдог юм биш үү. Салбарын сайд, сангийн захиралд хаягласан УИХ-ын гишүүний тамга тэмдэг, гарын үсэгтэй бичиг зүгээр нэг бэлгэ тэмдгийн чанартай байдаггүй нь мэдээж. Харин ч хүсье гэсэн ил гуйлттай далд тушаал байх. Товчхондоо үүнийг албан тушаалын нөлөөлөл гэж нэрлэж болох юм. Хуулийн хэллэгээр бол албан тушаалаа ашиглан, давуу байдал үүсгэхийг оролдсон.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн албан бланктай хэд хэдэн бичиг цахим сүлжээнд шэйрлэгдэж явна. Бодвол түүний хийж өгсөн олон олон бичгийн зарим хэсэг нь биз. Хоёр нь 2016, 2017 онд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд хаягласан хүсэлт. Нөгөө нь Б.Батзоригт илгээсэн “дэмжин ажиллах” тухай “тушаал”. Өөрөө дэмжиж, ХХААХҮ-ийн сайдыг дэмжихийг хүссэн энэ бичиг цаашлаад ЖДҮХС-гийн захиралд тушаал болон очдог нь нууцын зэрэглэлтэй үнэн биз.

 

 

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ум ждү ждү ждү суухаа гэдэг болсон байна
2018-11-16