Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16

Монголбанкнаас санаачлан “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт эдийн засагч, судлаачид, банк болон банк бус санхүүгийн салбарын төлөөлөл оролцов. 

 

Хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанкны холбогдох газар, хэлтсийн захирлууд зээлийн хүүг бууруулах суурь арга зам болон санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөнгө хүүлэлт, зээлийн хүүний дээд хязгаар тогтоох асуудлууд, инфляцийн тогтвортой байдал, макро эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын уялдаа зэрэг өргөн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

 

 

 

Дэлхийн банкны 2014 онд хийсэн судалгаагаар нийт 152 улс орноос 61 улсад нь зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон байдаг байна. Ингэхдээ санхүүгийн хэрэглэгчдийг хэт өндөр зээлийн хүүнээс хамгаалах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог ч бодит байдалд энэхүү зорилт нь төдийлөн биелдэггүй болохыг олон судалгаа харуулжээ. Тухайлбал, зээлийн хүүний дээд хязгаар тогтоосноор зээлийн зардлыг өсгөх, ил тод байдлыг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг багасгах, хууль бус зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагаварыг үзүүлжээ.

 

Тухайлбал, Өмнөд Африкийн зарим санхүүгийн байгууллагууд дээд хязгаараас зайлсхийж, зээлийн даатгал зэрэг бусад нэмэлт үйлчилгээний зардлыг бий болгож, зээлийн зардлын ил тод байдлыг бууруулсан байна. Түүнчлэн баруун Африкийн орнуудад бичил санхүүгийн зээлд хэт бага хүүний дээд хязгаар тогтоосны улмаас банк, санхүүгийн байгууллагууд нь ядуу болон алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа эрхлэхээ зогсоож байжээ. Япон улсад зээлийн хүүний хязгаар тогтоосноос зээлийн нийлүүлэлт буурч, зээл олголт багасч, хууль бус зээлдүүлэг ихэссэн байна. Мөн Армени улсад зээлийн хүүний дээд хязгаар тогтоохдоо зээлийн хүүг хэрхэн тооцох талаар тдорхой зааж өгөөгүйгээс банк болон бусад санхүүгийн байгууллагууд хураамж, шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

 

 

Олон улсад сайнаас илүү сөрөг үр дагавар давамгайлсан муу туршлагууд бэлээхэн байгаа тул зээлийн хүүг бууруулахдаа зах зээлийн механизмд суурилсан зарчмаар зээлийн хүүг бууруулах нь илүү үр дүнд хүргэнэ гэдгийг оролцогчид онцолсон юм.

 

Тодруулбал, банк, санхүүгийн салбарт өрсөлдөөнийг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах, бичил зээлийг дэмжих, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх гэсэн бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах боломжтой гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
matilda:
Зээл ба санхүүжилт Зээлийн саналыг $ 2,000 / $ 1,500,000 / € хооронд санал болгож байна! Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах бүх хүмүүст $ 2000 / € 1,500,000 / € санал болгодог. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com
2018-11-20