Говьсүмбэр аймгийн төрийн жинхэнэ албан хаагчдыг шалгажээ
2018-11-16

Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж тогтоох ажил орон даяар үргэлжилж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон хамтарсан 10 ажлын хэсэг аймгуудад ажиллаж, тестийн шалгалт, албан байгууллагуудын бичиг баримтын үзлэгийг явуулж байна.

 

Өчигдөр Говьсүмбэр, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн төрийн жинхэнэ албан хаагчид шалгалтад хамрагдав. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, төв комиссын нарийн бичгийн дарга Ч.Дондогмаа нар Говьсүмбэр аймагт явагдаж буй шалгалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж зарим үүрэг чиглэлийг өглөө.

 

 

Говьсүмбэр аймгийн 150 гаруй төрийн жинхэнэ албан хаагч, 20 байгууллагын удирдах албан тушаалтнууд мэргэшлийн түвшин тогтоох тестийн шалгалтад орсон байна. Үндсэн хууль болон ирэх оноос мөрдөгдөх төрийн албаны тухай хууль, компьютерийн хэрэглээний программын мэдлэг шалгах 600 гаруй асуултын сангаас түүвэрлэн авсан асуулт бүхий тестийг тогтоосон хугацаанд бөглөж шалгуулав. Орон нутагт төрийн жинхэнэ албан хаагчдын мэдлэгийн түвшин харьцангуй сайн байна гэв. Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэжил ур чадварын түвшин тогтоох, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд энэхүү суурь судалгаа ихээхэн дэмжлэг болно гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Төрийн албанд шатлан дэвших мерит зарчмыг хэрэгжүүлж ажиллахад ч энэ үнэлгээний дүн чухал гэв. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг энэ сарын 30 гэхэд орон даяар явуулж дуусган төв комисс нэгдсэн дүнг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нйиттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
oor hiih ajil oldohgui bgaa um baihdaa, olnoor tsuglahgui gesen demii teneed yavj bdag
2021-01-08