Террористууд энхийг сахиулагчдын аминд хүрч, барьцаалжээ
2018-11-17

Бүгд Найрамдах Конго улсад үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын энхийг сахиулагчид амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Энхийг сахиулагчид орон нутгийн цэргүүдийн хамтаар тус улсын Киву мужид хамтарсан цэргийн ажиллагаа явуулах үеэр халдлагад өртжээ. Халдлагаар долоон энхийг сахиулагч, Конго улсын 12 цэрэг харамсалтайгаар амиа алдсан хэмээн НҮБ-аас мэдээлэв. 

 

Амиа алдагсдын зургаан нь Маливи улсын иргэн бол нэг нь Танзани улсын иргэн байсан гэнэ. Дээрх мэдээллийн дараа эрх баригчид үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан цэргийн албан хаагчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. 

 

Мөн арван энхийг сахиулагч сураггүй болсон ба зэвсэгт босогчдод барьцаалагдсан эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Уг мэдээллийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн албаны төлөөлөгч баталжээ. 

 

Уганда улсаас гаралтай  Конгын цэргүүд “Ардчилсан холбоотны хүчин” гэх зэвсэгт бүлэглэл энхийг сахиулагчид руу халдсан байх магадлалтай хэмээн Конгогийн эрх баригчид мэдэгджээ. 

 

НҮБ-ын 18 мянган энхийг сахиулагч Конго улсад үүрэг гүйцэтгэж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин