Вашингтон сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан 17 хүнд хориг тавьжээ

Саудын Арабын прокурорын газар өчигдөр Туркийн Инстанбул хотноо амиа алдсан Жамал Хашоггийн хэрэгтэй холбогдуулан 11 этгээдийг баривчилсан гэдгээ илэрхийлж, гол захилагч болох таван этгээдийг цаазаар авахаар төлөвлөж буйгаа дуулгасан билээ.
Ял сонсоод буй этгээдийн талаарх хувийн мэдээллийг нийтэд задруулах боломжгүй гэдгээ албаныхан мэдээлсэн. Олон улс сэтгүүлчийн үхлийг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохамед Бин Салман захиалсан хэмээн хардаж буй юм. Энэ талаар прокурорууд "Энэ бол худал гүтгэлэг. Ханхүү уг хэрэгтэй ямар ч холбоогүй" гэж мэдэгдэв.
Уг мэдэгдлийн дараахан АНУ-ын Засгийн газар сэтгүүлчийн үхэлтэй холбоотой гэгдэх 17 хүнд хориг тавьжээ.
Хоригт багтсан иргэдийн дунд Турк улсад суугаа Саудын Арабын Консул Мохаммеда Алотайби багтаж буй гэнэ.
Эдгээр иргэдийн хөрөнгийг царцааж, улмаар АНУ-д хөл тавихыг хоригложээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ