Реппер Диддигийн экс эхнэр нас баржээ

АНУ-ын уран бүтээлч, реппер Диддигийн экс эхнэр Ким Портер 47 насандаа нас барсан талаар "www.dailymail.co.uk" сайт дамжууллаа.
Албаныхан "Үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Шүүхийн шинжээчдийн хариу удахгүй гарна" гэж мэдээлсэн байна.
Гурван хүүхдийн эх Ким өнгөрсөн пүрэв гаригт Лос Анжелес дахь гэртээ амьсгал хураасан байдалтай олджээ.
Уг мэдээллийн дараа реппер 50 цент, дуучин Рианна нар нийгмийн сүлжээгээрээ дамжуулан эмгэнэл илэрхийлсэн аж.
Дидди, Ким нар 1994 онд гэрлэж, 2007 онд салцгаасан юм. Тэд гурван хүүхэдтэй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ