ФОТО: Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын барилгын ажил 43 хувьтай явагдаж байна. Одоогоор гүүрийн инженерийн шугам сүлжээний хийгдсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тэрбээр "Гүүрийн ажилтай холбоотой асуудлуудтай газар дээр нь танилцлаа. Аж ахуйн нэгж байгууллагуудын газар чөлөөлөлттэй холбоотой асуудал байгаа. Бас Сангийн яамтай холбоотой асуудал бий. БНХАУ-ын талаас Монголоос гаргах хөрөнгийг  энэ ондоо багтаан шийдэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Хятадын тал санхүүжилтийн 95 хувийг гаргасан. Харин манай улсаас гаргах таван хувийн санхүүжилт төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор хоцордог. Үүнийг гүйцээж өгөөч гэсэн саналыг Хятадын талаас тавьж байгаа" хэмээн ярилаа. 

 

Гүүрийн барилгын ажлыг 12 дугаар сарын 15-ны өдөр зогсоож, 2019 оны гуравдугаар сараас дахин эхлэх аж. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй энэ гүүр 2019 оны аравдугаар сарын нэгэнд ашиглалтад орно. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Ene huniig ajliig ni hoilgemeer bna.
2018-11-19
Зочин:
Ардын намд харин ч ганц ажил хийж багаа хүн нь энэ хүн юм биш үү.
2018-11-19
kkk:
xexe jiremsen hun shg 1ra chih tolgoigoo boglojee
2018-11-17
Darga mini daarchih viii.emegteileg yum.
2018-11-17
kkk:
xexe jiremsen hun shg 1ra chih tolgoigoo boglojee