Д.Эрдэнэбат: Засгийн газар окопондоо ороод нуугдчихлаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Валютын ханшийн өсөлтийн талаар Засгийн газарт хандсан асуулгыг хэлэлцэв. Асуулгад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуллаа.

 

Асуулгын хариуг сонссоны дараагаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Валютын ханш иргэдийн гол асуудал. Энэ асуулгыг Ерөнхий сайдад тавьсан. Өнөөдөр Сангийн сайд байхгүй байна. Монгол банк энд зайлшгүй байх ёстой. Засгийн газар дэндүү хариуцлагагүй болж дууслаа. Одоо бүгдээрээ окопондоо ороод нуугдчихлаа. Сүүлийн үед улс төрийн нөхцөл  байдлыг хараад  байхад хариуцлага алдсан улс нь нуугдаад алга болчихсон. Ганцхан Г.Занданшатар нохойд барьдаг төр шиг байж байдаг. Тийм учраас ард түмэн бидэнд дургүй байна. Тийм учраас би горимын санал гаргаж, энэ асуудлыг хойшлуулах санал гаргаж байна" гэсэн горимын санал гаргасан боловч дэмжигдсэнгүй. 

 

Сангийн сайд хүндэтгэх шалтгааны улмаас чуулганы хуралдаанд оролцож чадахгүй, харин Монгол банкны Ерөнхийлөгч гадаадад ажлын айлчлал хийж байгаа аж. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг Сангийн сайд ирсэн үед хэлэлцэнэ хэмээн завсарлага авлаа.

 

Ийнхүү чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гунгаа:
Зов шуу дээ загийг солих хэрэгтэй дээ
2018-11-18
zochin:
hervvl hiij mungu zavshigchid
2018-11-18
he he:
Danhar harin zov ug helchih shig bolloo
2018-11-17