Д.Трамп түймрийн голомтод очлоо
2018-11-19

АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй ойн хээрийн түймрээр 74 хүн амиа алдаж, 1,200 гаруй хүн сураггүй алга болоод байна. 

 

 

Мөн 12,000 гаруй хувийн сууц шатаж, олон мянган өрх орон гэргүй боллоо.. Хэдхэн хоногийн дотор хоёр сая гаруй оршин суугч оро гэрээсээ дүрвэжээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр гамшгийн голомтод ажилласан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. 

 

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Калифорнид ОНЦ БАЙДАЛ зарлаж, сураггүй алга бологсдыг нэн даруй олж, аврахыг үүрэгджээ. Түймрээр ихээхэн хохирол амссан Парадайз хотноо Трамп очих үедээ "Итгэхийн аргагүй юм. Ямар  үзэсгэлэнтэй хот байлаа" хэмээн уулга алдсан аж.

 

 

Тус хотын 65 хувь нь түймэрт шатсан ба нөхөн сэргээхэд хамгийн багадаа таван жил шаардлагатай хэмээн удирдлагууд мэдэгдсэн юм.

 

"Калифорнид дэгдсэн түймэр байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан ч тус мужийн ойн аж ахуйн менежмент сул буйгаас болж АНУ өнөөдөр ийм байдал хүрлээ. Та бүхэн үүрэгт ажлаа сайн хийж, дахин алдаа гаргах хэрэггүй" хэмээн Трамп мэдэгджээ. 

 

Түймрийн шалтгааныг мэргэжилтнүүд "цаг уурын өөрчлөлт, иргэдийн шилжилт хөдөлгөөн" гэв

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин