Энэ долоо хоногт болох ДӨРВӨН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2018-11-19

Эхний долоо хоногт дэлхий дахинд болох чухал ДӨРВӨН үйл явдлын талаарх мэдээллийг Британийн “ВВС” агентлаг нийтэлжээ.

 

Тайвань гей гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх үү

 

 

Юу болох вэ?

 

Тайваньд энэ бямба гаригт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсных болгох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдах аж.

 

Яагаад чухал вэ?

 

Хэрвээ санал асуулгад оролцогчид уг гэрлэлтийг хүлээн зөвшөөрвөл Тайвань Ази тивд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн цөөхөн хэдэн улсын нэг болно.  Тайванийн Дээд шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаа ч иргэдийн санал асуулгаар уг асуудлыг албан ёсоор шийдвэрлэх гэнэ.

 

“НАСА” ангараг руу дахин хөлөг илгээнэ

 

 

Юу болох вэ?

 

Америкийн Сансар судлалын агентлаг буюу “НАСА” энэ сарын 26-нд “InSight” хөлгөө ангараг гариг руу хөөргөхөөр болжээ. Энэ бол гайхалтай ажил юм.

 

Яагаад чухал вэ?

 

Уг хөлөг ангараг дээр ажиллаж, амьдрал оршин байгаа эсэхийг судлах юм. Эрдэмтэд уг гариг дээр амьдрал бий хэмээн таамаглаж байгаа. Уг хөлгийн гол үүрэг бол гаригийн хөрсийг судлах юм.

 

Ангараг гариг 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн хэмээн “НАСА”-ийн эрдэмтэд үзэж буй бөгөөд уг таамгаа батлахын тулд тус хөлгийн гариг руу илгээсэн юм.

 

Терейза Мэйгийн ХҮСЭЛ биеллээ

 

 

Юу болох вэ?

 

Британичууд хоёр жилийн өмнө Европын холбоог орхих шийдвэрийг гаргасан билээ. Британийн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт Европын холбооны удирдлагуудтай уулзаж, амжилттай хэлэлцээрийг үзэглэжээ. Ийнхүү Британи улс Европын холбоог орхихоор боллоо.

 

Яагаад чухал вэ?

 

Их Британийн Ерөнхий сайд Терейза Мэй Европын холбоотой амжилттай хэлэлцээр байгуулсан ч  түүний тэргүүлдэг Засгийн газрыг гурван ч сайд нь орхижээ. Энэ долоо хоногт Британи албан ёсоор Европын холбооны гишүүнчлэлээ цуцлах эсэхийг шийднэ.

 

ХАР БААСАН ГАРИГ

 

 

Юу болох вэ?

 

АНУ-д энэ пүрэв гаригт Талархлын баяр болно. Энэ өдөр америкчууд хайртай дотны хүмүүсээ баярлуулахаар дэлгүүр, хоршоо хэсч, ихээхэн худалдан авалт хийдэг уламжлалтай. Энэ үеэр томоохон дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ хөнгөлттэй үнээр борлуулдаг.

 

Яагаад чухал вэ?

 

Талархлын баяр гэдэг Есүс Христ мэндэлсний ой юм. Хүмүүс уг баярыг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг тохиолдуулан худалдан авалт эрс нэмэгддэг. Хүмүүс дуртай бараа бүтээгдэхүүнээ хөнгөлттэй үнээр авахын тулд өглөөнөөс орой хүртэл дугаарлан зогсдог аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Уба:
Б.Дэлгэрцэцэг сэтгүүлчээ Талархалын баяр бол төрсөн өдрийн баяр биш. Та тун их ташаарч бичлээ,дүү залруулга хийж зөв бич. Бас ном унш. Бичиж байгаа юмаа нягталж байвал Pro болно
2018-11-19