Дүүдээ зээл олгодог дараагийн сүлжээ "Сум хөгжүүлэх сан"

img

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт ажиллаад иржээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн тухай яриа эрчээ авч байгаа энэ цаг үед сум хөгжүүлэх сангийн хөрөнгө, мөнгийг ч Засаг дарга нь захиран зарцуулж, дүүдээ зээлсэн, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгох тохиолдол цөөнгүй илэрчээ.

 

Тухайлбал АТГ Ховд аймагт ажиллах үеэр Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөгийг Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерт зарцуулсан асуудлыг хянан шалгажээ. Гэтэл тендерт шалгарсан нэр бүхий компани нь усны машины оронд 1999 онд үйлдвэрлэсэн бохирын автомашин нийлүүлсэн байна. 

 

Дараа нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан "Түүхт Баянжаргалан" ТББ-ын дансанд хандив төвлөрүүлсэн байх аж.  Цугларсан хандивын хөрөнгийг тус ТББ-ын нэрээр сумын Засаг дарга Г.Туяа захиран зарцуулдаг байсныг АТГ-аас илрүүлжээ. Тус сангийн дансанд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 70 гаруй сая төгрөг төвлөрч, зарцуулагдсан байна.

 

Мөн 2014 онд иргэд, олон нийтийн хандивын хөрөнгөөр бүтээн байгуулсан "SSS комплекс" барилгыг орон нутгийн өмчид бүртгэж аваагүй атлаа уг объектын халаалт, тайз, тоног төхөөрөмж зэрэгт нийт 90 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлжээ.

 

Түүнчлэн тус аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э, санхүүгийн албаны дарга А нар сонгон шалгаруулалт зарлалгүй албан тушаалын давуу байдлаа ашиглан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд нийт 32 сая төгрөгийн зээлийг олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулж эхэлсэн байна.

 

Сум хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн хэмжээ сум бүрт 30-40 хувьтай, сум хөгжүүлэх сангийн зээлийн хяналтын хороо хяналт тавьж ажилладаггүй, зээлийг зориулалтын бусаар өөрийн хамаарал бүхий этгээдэд олгох тохиолдол байна. Тухайлбал, Наран сумын Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, сумын Засаг даргын орлогчоор ажиллаж  байсан И нь дүү Э-д 20 сая төгрөгийн зээл олгосон. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, төслийн нарийн бичиг О нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Б-д  5 сая төгрөгийн зээл олгосон байна.

 

Сум хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл олгох явдлаас гадна орон нутагт Засаг даргын нөөц хөрөнгөнийг аймагт ирсэн төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон дагалдан яваа хүмүүст хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр зориулалтын бусаар зарцуулах, төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандсан тохиолдол байна.

 

Тухайлбал 2018 онд Ховд Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам ой тэмдэглэхэд 24.2 сая, хүлээн авалтад 12.6 сая, урамшуулалд 37.6 сая гэх мэтээр нийт 151.9 сая төгрөгийг зарцуулжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55.8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60.1 сая төгрөг зарцуулах захирамж гаргасан байх юм.

 

ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрээгүй. Гэтэл сум хөгжүүлэх сангаас ч нутгийн иргэд хүртэж чаддаггүй болохыг АТГ-ын шалгалтаас харж болохоор байна. УИХ-ын гишүүд эрх мэдлийнхээ хүрээнд дүүдээ, эхнэртээ зээл авч өгсөн бол, орон нутгийн удирдлагууд ч эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг хамаатан, садандаа өгсөн байна.

 

ЖДҮХС-аас авсан зээлээ эргэн төлнө гэдгийг эрхэм гишүүд ээлж дараалан хэлж байна. Сум хөгжүүлэх сангаас авсан хөрөнгө, мөнгийг ч засаг ноёд буцаан төлөх нь зүйтэй. АТГ-ын шалгалтаар ямартай ч Сум хөгжүүлэх сангаас 156 сая төгрөг засаг даргын захирамжаар ах, дүү, хамаатан садных нь "гараар" оржээ. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хөдөөгийн сумдад тиймэрхүү юм байгаад байдагштээ, ялангуяа сум сургуулийн ой хийсэн сум сургуулийг мэдээллийг нв олж аюаад санхүү төсөв хандивыг шууд шалгах хэрэгтэй,сургуулийн захирал нь бэлэн мөнгө авч давхиад л байх юм байна лээ.. ой нэрээр ард иргэдээс баахан хандив авдаг хэн дуртай нь мөнгө бариад зарцуулах юм байна. Нярав нягтлан гэж байдаг биздээ
2018-11-21
Ждү зээл авсан бүх аж нэгж иргэнииг бүгдииг нь шалга барилгын компаниин эздииг шалга алтай констракшн баярск констракшн лав ждү зээл авсан байна барилгынхан банкуудын эздиин мөнгииг угаадаг орон сууцны зээл нэртэй ард иргэдииг мөлжигч угаагч нар үүнииг прокурор сайн хяналтаа тавь
2018-11-21
dav:
Ene jijig yum yahav shavilan suraltsagsad.harin terbumaar zajildag tomchuudaa ingej hurdan shalgaj shiiddeg baimaar yumdaa.
2018-11-19
irgen:
Shalgaaaaaaaaaaaa
2018-11-19
Зочин:
Сумыг шалгах нь маш зөв
2018-11-19
Sum gj arhichin ajilgui hui negdelchdiinsuurin shde. 3 Jan say irgediin negeehen heseg ni ingej amidarch bga. Nvvdrlchin setgehui ni tedniig 21 dugeer zuun garchihaad bhad ch ingej ami bohtei mal shig amidrah zang suulgasan.
2018-11-19
MONGOL SHIG EMZEG ORON OLON SUMTAI BAIH LOGIKIIN HUVID ASHIGGUI
2018-11-19
Beltreges azargan chono hurtel bugdig n anguuchilj shorond hataah heregtei. Shorongiin barilgiin ajlig yaltnuudaar hodolmorluulj hiilgeh heregtei. Tatvar tologchdiin mongonoos hulgailsan hulgaich nariin tusgai shoron baiguulj hamgiin baliar zavaan orchind yal edluuleh heregte. Tegj bj toriin alban haagch hun tiishee yavhaas aij hulgai hiihee bolino
2018-11-19
Эрка:
Нөгөө баруун бүсийн цахилгаан түгээхийн нямтуул яасан бэ 6 саяар ланд зараад байдаг нөхөр. Ах нь суга татсан уу танайхаас. Аймхай гөлөгүүд
2018-11-19
төрийн байгууллага шат шатандаа мөнгө иддэг болоод удаж байгаа шүү дэ
2018-11-19
яасан хөгждөггүй сумдууд вээ. одоо 2,3хан байшинтай сумдууд маш их. Хүмүүс нь ажлаа мэдэхгүй, ажил хийдэг хүн ч байхгүй
2018-11-19
иргэн:
Сумдын түвшинд бол хэцүү дээ. Зөнд нь хаяад зөндөө удсан шдээ. Аймгууд ч адилхан, Орон нутгийг хөгжүүлэх сангуудыг дарга нар, гэр бүлийг хөлжүүлэх сан гэж л ойлгосон штээ
2018-11-19