Ж.Мөнхбатын зөвлөхийн биед халдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөхийн биед үл таних этгээдүүд халдаж, гэмтээжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүд Ж.Мөнхбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад, орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал, эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээн мэдэгдсэн.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ