Францчууд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсчээ

Францчууд шатахууны үнэ өссөн явдалд дургүйцлээ илэрхийлэн, энэ амралтын өдөр бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Орон даяар зохион байгуулагдсан уг жагсаалд нийт 288 мянган иргэн оролцож, иргэдийн амьдралд дарамт учруулж буй эрх баригчдаа эрс буруутгажээ.
Цагдаагийнхан жагсаалыг хүчээр тараахыг оролдсоноос болж, мөргөлдөөн гарсан байна. Мөргөлдөөний үеэр нэг хүн амиа алдаж, 400 гаруй гэмтсэн гэнэ.
Францын Дотоод хэргийн яам "жагсаалын үеэр 300 иргэнийг байцааж, 157 иргэнийг баривчлах шийдвэр гаргасан" талаар хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Жагсаалд оролцогчид шар хантаазаар жигдэрсэн ба ШАР ХАНТААЗЧУУД гэж өөрсдийгөө нэрлэж, Ерөнхийлөгч Эммануэл Макроныг ард түмнээ "хөсөр хаялаа" хэмээн буруутгасан аж.
Өдрөөс өдөрт рейтинг нь унаж, ард түмнийхээ итгэлийг алдаад буй эрхэм Ерөнхийлөгч дээрх жагсаалын талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Францад дизель түлшний үнэ 23 хувиар өссөн ба 1 литр нь 1.71 ам.долларт хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ