Ипотекийн зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс шаардана
2018-11-19

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой талаар судалгаа хийснээ өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт шаардлага хүргүүлэхээр болжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх замаар ипотекийн зээлийн хүүг 3 хувь хүртэл бууруулах ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө өгсөн иргэдийн цалингийн, тэтгэврийн, оюутны зээлийг тэглэх амлалт өгсөн. Амлалтаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлж чадахгүй бол ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж байна.

 

Эдийн асгийн байнгын хорооноос энэ сарын 13-нд ипотекийн зээлийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу ипотекийн зээлийг Засгийн газар, Монголбанк хамтран санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа.  Тиймээс уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ ипотекийн зээлийн хүүг бууруулахыг шаардаж байгаа юм. Би ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох боломжтой гэж үзсэн бол Сангийн яам, Монголбанк болон холбогдох байгууллагаас 6 хувь хүртэл бууруулах боломж бий гэсэн. Тэгэхээр хүүг бууруулах талаар судалгаагаа танилцуулаад харилцан, мэтгэлцэж болно. Нөгөөтэйгүүр, Монголбанкны тухай хуулийн дагуу Төвбанк зээлийн эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Иргэд ипотекийн зээлээ төлөхөд үндсэн зээлийн төлбөрөөс төдийлөн хасагддаггүй. Ихэнх нь хүүнд тооцогддог. Тиймээс үндсэн зээлийн төлөлтийн хэмжээг нэмэх чиглэлд анхаарч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчөөс шаардаж байгаа юм. Мөн хадгалгамжийн хүүг 11 хувь болгож бууруулах хэрэгтэй. Ингэснээр тэтгэврийн, хэрэглээний болон бусад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ хэмээн мэдээлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Ийм эдийн засгийн систем, засаглалтай байж яаж, юугаар зээлийн хүүг бууруулдаг юм бэ. Эдийн засаг,үйлдвэрлэл, ахуйн үйл ажиллагааг биеэр туулаагүй,идэж уухаас цаашгүй, мөнгө, орлого хаанаас яаж бүтдэг талаар ойлголтгүй хүмүүс дэмий донгосох юм
2018-11-19