АТГ-ын нэр барьж бусдаар дайлуулсан этгээдийг торгожээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Орхон аймагт Авлигатай тэмцэх газрын нэрийг барьж бусдаар дайлуулж хоол, буудлынхаа мөнгийг төлүүлсэн иргэн Б-гийн хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас илрүүлж, Орхон аймгийн Цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээж шалгалтын ажиллагааг явуулжээ.

 

Б нь хувийн ажлаар Орхон аймагт очсон атлаа “Авлигатай тэмцэх газрын шалгалтаар явж байгаа хүн байна. Эрдэнэт хотод зочид буудал, хоол унд зохицуулаад өг. Удахгүй та нарыг шалгана” гэж бусдад худал ярьж, согтуурч явсан байна.

 

Тус аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авахад Б нь “Би Авлигатай тэмцэх газарт ажилладаггүй. Би Авлигатай тэмцэх газарт ажилладаг гэвэл намайг арай өөрөөр харьцах байх гэж бодоод тэгж хэлсэн. Төрийн алба хаагчийн нэрийг барьж худал хэлж зочид буудалд орох, хоол авахуулж идэх зэргээр үйлчлүүлж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ.

 

Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн нь тогтоогдож байх тул Б-г 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хоол иддэггий эь болиулах хууль хэрэгтэй байнаа
2018-11-20
mg:
Зээл ба санхүүжилт Зээлийн саналыг $ 2,000 / $ 1,500,000 / € хооронд санал болгож байна! Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах бүх хүмүүст $ 2000 / € 1,500,000 / € санал болгодог. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com
2018-11-20
sda:
Барилга хот төлөвлөлтын газрын барилгын комисс хариуцсан албатууд өлөн шуналтай идэмхий авгай нар өлөн нүдэлсэн гэдэсээ чирсэн эрчүүдын иднэ ууна үзүүлж өгнө шдээ
2018-11-20
Ууу:
ТОРИЙН АЛБАНЫХАН ЯЛАНГУЯА ТАТВАР МХЕГ БАРИЛГЫН УЛСЫН КОМИССЫНХОН ГЭЭД БААХАН ОЛОН ОЛБОГ ДОЛБОГ ГЭСЭН ОЛОН БООСНУУД ИЧИЖ ЗОВОХГУЙ УРАЛДААД ИДЭЖ УУГААД Л ЯВЖ БДАГ ШТЭЭ. БУР ХЭДЭН ХОНОГ ХООЛНЫ БАРАА ХАРААГУЙ ЮМ ШИГ ОЛОНТСОН ЮМНУУД. ТОРИЙН НЭР ХУНДИЙГ Ч ЕСТОЙ ГУТААХ ШИГ БОЛНО ДОО КККККК
2018-11-20
Монгол:
Тэр дайлсан хүмүүсийг бас шалгах хэрэгтэшдээ
2018-11-19
Даатгал татварыхан ажлаа үдийн цайны үеэр аж ахуй байгууллага дээр эхэлдэг нь гэм биш зан. Ирэхдээ хэлтэс тасгийн дарга энэ тэртэйгээ сүрэг бүлгээрээ ирж сүрийг үзүүлдэг. Чихэлдсэн баахан авгай гэдсээ чирсэн залуучууд байдаг нь нууц биш
2018-11-19
Уг нь дайлсан хүмүүсийг нь торгох шалгах ёстой юм бишүү
2018-11-19
ATG-N ULUNGUUD DARGA NI ULUN EMEE ENHJARGAL
2018-11-19
zochin:
АТГ ч, ер нь төрийн албан хаагч шалгах гэж очоод дор хаяж үдийн хоол иддэгээ албан ёсоор болимоор. Хоолны мөнгөгүй явдаг юм шиг,шалгалтаар харж үзнэ гэх гээд байгаа ч юм шиг өчүүхэн царайлдгаа зогсоомоор. Үнэхээр цаг завгүй ажилтай хоолоо идэж амжаагүй бол мөнгөө төлөөд иддэг газар нь орж байгаад идэж болнооодоо
2018-11-19
Даатгал татварыхан ажлаа үдийн цайны үеэр аж ахуй байгууллага дээр эхэлдэг нь гэм биш зан. Ирэхдээ хэлтэс тасгийн дарга энэ тэртэйгээ сүрэг бүлгээрээ ирж сүрийг үзүүлдэг. Чихэлдсэн баахан авгай гэдсээ чирсэн залуучууд байдаг нь нууц биш