УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах санал гаргаж, гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барихад УИХ-ын гишүүдийн 4/1 буюу 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн барих нөхцөл бүрддэг. Д.Хаянхярваа гишүүний санаачилсан Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурсан байна.
Тиймээс өнөөдөр Д.Хаянхярваа нарын нэр бүхий гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн барих сурагтай.
Н.Нягт
Уншиж байна |