Гватемалад галт уул сэрж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ
2018-11-20

Төв Америкийн Гватемала улсад орших Фуего галт уул сэрж, үнс нурмаа цацаж эхэлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн улмаас эрх баригчид гамшгийн бүсэд амьдарч буй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан гэнэ.

 

Аврагчид галт уулын ойролцоох тосгоноос нийт 4,000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. 

 

 

Халуун хайлмагаас болж нийслэл Антигуа  хотын иргэд орон гэрээсээ дайжиж, олноороо хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд байршиж буй гэнэ.

 

Тус галт уул өнгөрөгч зургаадугаар сард сэрж, 200 гаруй иргэн орон гэрээ алдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин