Хонконгийн "Шүхэрт хувьсгалчид" хорих ял авч магадгүй

Хонконгийн залуус өнгөрөгч 2014 оны зун шүхэрт хувьсгалыг зохион байгуулж, Захирагчийг нь Бээжингээс томилдог явдлыг эрс буруутган, жагссан түүхтэй.
Жагсагчид шар өнгийн шүхрээр ижилссэн учир тухайн үед олон улс тэднийг ШҮХЭРТ ХУВЬСГАЛЧИД хэмээн нэрийджээ.
Олон сар үргэлжилсэн шүхэрт жагсаалаас болж бүх шатны боловсролын салбар зогсоход хүрч, уурссан жагсагчид замуудыг хаасан юм.
Цагдаагийнхан уг жагсаалыг зохион байгуулсан хүмүүсийг баривчилж, шүхэрт хувьсгалчдыг хүч түрэмгийлэн баривчилжээ.
Нийт есөн хүн баривчлагдсан ба тэдний шүүх хурал өчигдөр зохион байгуулагдлаа. Тэднийг "нийтийг хамарсан жагсаал зохион байгуулж, иргэдийн амар амгалан байдал заналхийлсэн" хэмээн буруутгажээ. Тэдэнд үүсгэсэн ял нийт долоон жилийн хоригдох ялтай аж.
Хүний эрхийн Эмнести интернэшнл "Энэ бол улс төрийн сэдэлтэй. Зохиомол ял тулгалт" гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ