Хуримын үеэр халдлага болж, 50 хүн амиа алджээ

Афганистаны нийслэл Кабул хотноо террорист халдлага болж, 50 хүн амиа алдаж, 86 хүн шархадсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Террористын Уранус гэх цогцолборт халдлага үйлдсэн байна. Тухайн үед уг цогцолборт хуримын ёслол болон төрсөн өдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байжээ.
Халдлагын үеэр уг цогцолборт ойролцоогоор 1,000 гаруй байсан гэнэ.
Халдлагын хариуцлагыг ямар нэгэн террорист бүлэглэл хүлээгээгүй байгаа ба эрх баригчид "Исламын улс" болон "Талибан" бүлэглэл халдлага үйлдсэн" гэж мэдэгдэв.
Харин "Талибан" бүлэглэл нийслэл хотноо террорист халдлага зохион байгуулсан гэдгэ үгүйсгэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ