ФОТО: Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал хойшиллоо
2018-11-21
Гэрэл зургуудыг MPA.mn

 

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн. Гэвч шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 23-ны 10.00 цаг хүртэл хоёр хоног хойшлуулжээ. 

 

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй. Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард /2018.06.29/ болж, хэргийг прокурорт буцаасан.

 

Тэгвэл Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг /2018.11.07/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлосон юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
nasaa:
bvh nas bol arai ihedsen ylaa arai l ym aa
2019-02-13
шүүгчидыг нь эхлээд шүүхээр юм бишүү
2018-11-21
5&;:
2 алуурчин инээж баясаад сууж байхын
2018-11-21
zochin:
novshiin shuuh, novshiin shuugchid, uneheer aluurchdad yagaad iim hairtai bnaa, sda yumaa neeree, olon uda ingevel ard tumen venesuel shig bolchih vii de,
2018-11-21
Зочин:
Алуурчдад хайртай шүүх юмаа.
2018-11-21