Интерполын тэргүүнээр Орос бус Солонгос эрхмийг уриалжээ
2018-11-21

БНХАУ-ын эрх баригчид Интерполын ерөнхийлөгч асан Мэн Хонвэйг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан хэмээн буруутган, өнгөрөгч сард Бээжин хотноо ирэх үед нь баривчилсан билээ.

 

 

Тэгвэл Интерполын тэргүүний төлөө дөрвөн эрхэм өрсөлдөж буй юм. Уг суудалд ОХУ-ын Дотоод хэргийн яаманд 20 гаруй жил ажилласан ОХУ-ын иргэн Александр Прокопчук сонгогдох өндөр магадлалтай байна. 

 

Харин АНУ-ын эрх баригчид олон улсыг хамран үйл ажиллагаагаа явуулдаг ийм нэр хүндтэй байгууллагыг Орос эрхэм тэргүүлэх нь хэтэрхий аюултай гэж үзжээ.

 

Америкийн Конгрессын хоёр танхимын гишүүд Трампт нээлттэй захиа явуулж түүнийг сонгогдоход саад учруулахыг уриалжээ. Гишүүд "Орос хүнийг Интерполын тэргүүнээр сонгогдох боломжийг хязгаарлах хэрэгтэй" гэсэн байна. 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалд Орос бус Өмнөд Солонгос хүнийг сонгох хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

 

"Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Чен Янгийг уг албан тушаалд томилох хэрэгтэй. АНУ энэ эрхмийг дэмжиж байгаа. Түүнийг энэ албан тушаалд тохирно гэж үзэж байна" гэж сайд илэрхийллээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
orosuud ayultai humuus
2018-11-21
kub:
iim l ardchilalyg demjeed baigaa yumdaa ...
2018-11-21