"Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэн нээгдлээ
2018-11-21

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 тоот тогтоолын дагуу  шинжлэх  ухааны салбарын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг  жил бүрийн 11 сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж, албан ёсны үйл ажиллагаа "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгээр эхэллээ.

 

 

Эрдэмтэн, судлаачид инновацийн үзэсгэлэнгээрээ дамжуулж шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо дэлгэн танилцуулахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах худалдан авалтаар дэмжих зорилготой юм.

 

СТӨ-ний Уран зургийн галерейд ажиллах үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн, их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч 4 агентлагхувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч, улсын нэгдсэн 3-р эмнэлэг, мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч ICT групп, “Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” байгууллагын төлөөлөл зэрэг Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч 120 байгууллагын 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

 

   Үзэсгэлэнд ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур , биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжсэн мал аж ахуй /малын үүлдэр, угсаа/, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэл зэрэг шинжлэх ухааны 6 салбарын бүтээгдэхүүн, технологи, загварууд тавигджээ.

 

  Энэ удаа монгол эрдэмтдийн инновацийн бүтээлийн үзэсгэлэнг сонирхон ирсэн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж  эрүүл мэндийн анхан шатны үзлэгт үнэгүй хамрагдахаас гадна нийслэл, дүүргийн Татвар, Гааль Нийгмийн даатгалын хэлтэс, Оюуны өмчийн газар нэг цэгийн үйлчилгээгээр гарааны компани эрхлэгч, шинэ санаа бүхий инноваци үйлдвэрлэлч нарт мэргэжлийн зөвлөгөөгөөр ханган ажиллах юм.

 

  Шинжлэх ухааны 22 хүрээлэн, төвд өнөөдөр 1700 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. Оролцогч байгууллагууд үзэсгэлэнгийн тайзан дээрээс мэдлэг шингэсэн инновацийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхээс гадна бүтээгдэхүүний ЭКСПО худалдаа ажиллана.

 

 

 

 

Эх сурвалж: БСШУСЯ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-22