Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа
2018-11-21

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

 

Хуулийн төслийн танилцуулгад: УИХ-аас 2018.06.21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019.06.01-нээс дагаж мөрдөнө.

 

Хуулийн дээрх өөрчлөлтийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагаас гадна шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага үүсээд байна.

 

Тодруулбал, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгааг хангах, чадахуйн зарчим буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019.01.01-нээс дагаж мөрдөнө.

 

Гэтэл улс төрийн албан тушаалтан буюу сум, дүүргийн Засаг дарга төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилж, чөлөөлөх нь мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөх, тэдэнд төрийн албанд орох боломж бүрдүүлэх болон карьерийн шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэхэд томоохон хязгаарлалт болж болзошгүй байна.

 

Иймд Боловсролын тухай хуульд 2018.06.21-ний өдөр оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020.07.01-ний өдөр болгож хойшлуулах зохицуулалтыг төсөлд тусгаснаа дурдсан байна.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
ccccc:
-ер нь дүүргийн засаг дарга томилно гэж юу байхав дээ тэгээд ч нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болсон хуулинд зөьхөн томилгоо хийх заалт оруулж байгаа нь бас л ичмээр биш үү энэ ичтээр заалтыг ичтэл няцаасан энэ гишүүдэд баяр хүргэе
2018-11-22
Үнэн үг:
Хэн нэгэн өөрийн үзэмжээр. улс төр гэж өөрсдөө нэрэлсэн бохир аргаар хуульд өөрчлөлт оруулж, дураараа дуригдагийг зогсоо. Хууль концепцтэй, тогтвортой байх ёстой биздээ. Хэрэв алдаатай хууль баталсан юм бол тэр хүмүүс нь хариуцлага хүлээ. Хуулийн зохицуулалтан доор амьдарч байгаа ард түмэн тоглоом юмуу. Юу ч мэдэхгүй эрх тушаал худалдаж авсан хулгайч нар даварч байна.
2018-11-22
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-22
Дураараа дургих юмаа.Ганбаатар Ундраа нар БГД-т хүчээр тавьсан намынхаа хэдэн захирлуудыг сонгууль болтол байлгах гэж хуулийн хугацааг хойшлуулж байна.Арай ч дээ.
2018-11-21