Ажиллах ихэнх хугацаандаа аялсан НҮБ-ын захирал огцорчээ
2018-11-22

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тэргүүн Эрик Сольхайм албан тушаалаасаа чөлөөлөгдсөн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Түүнийг дэлхийн нэр хүндтэй байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, ажиллах ёстой хугацаандаа аялалаар явж, үүрэгт ажлаа муу гүйцэтгэсэн хэмээн НҮБ-ын удирдлагууд үзжээ. 

 

НҮБ-ын Дотоод аудитын газар өнгөрөгч хугацаанд түүнийг шалгасан байна. Эрик Сольхайм сүүлийн 22 сар ажлаа хойш тавьж, аялалаар явсан байна. Урт хугацаанд үргэлжилсэн аялалдаа тэрбээр хагас сая ам.доллар зарцуулсан болохыг шалгалтаар тогтоожээ. 

 

Дээрх тайлангийн дараа Эрик Сольхайм огцрох хүсэлтээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешт өгчээ. 

 

Түүнийг хэвлэлийнхэн болон олон нийт ТЭНҮҮЛЧИН, ҮРЭЛГЭН гэх мэтээр хочлох болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин