Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хүлээн авчээ
2018-11-22

 Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах “Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Монголын тал хүлээн авчээ.

 

 

ТЭЗҮ-ийг БНЭУ-ын Зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулсан байна. Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлд энэ  үйлдвэр нь жилд 1.5 сая газрын тос боловсруулж Евро-4,5 стандартын шаардлага хангасан 500 мян.тн автобензин, 800 мян.тн дизель, 40 мян.тн онгоцны түлш үйлдвэрлэхээр тусгагджээ.

 

Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд болох салаа төмөр зам, хатуу хучилттай автозам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 40 гаруй хувьтай явж байна. НТЭЗҮ-ийг эцэслэн хүлээж авснаар Төслийн менежментийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг БНЭУ-ын Эксим банктай хамтран зохион байгуулах аж.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин