Австралийн тэнгэрийн өнгө УЛБАР ШАР болжээ

Австралийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй шороон шуурга дэгдсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. Шороон шуурганы улмаас тэнгэрийн өнгө өөрчлөгдөж, УЛБАР ШАР өнгөтэй болсон талаар иргэд мэдээлж, зургийг нь цахим хуудастаа байршуулсан байна.
Гэнэтийн байгалийн үзэгдэл нийслэл Сидней хот руу ойртож буйтай холбогдуулан эрх баригчид цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоож, иргэдийг яаралтай биш бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Мөн орон даяр эрүүл мэндийн ТҮГШҮҮР зарлаж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Шинэ Өмнөд Уэльс мужид шороон шууганаас болж үзэгдэх орчин хязгаарлагаж, зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахад хүрчээ.
Сидней хотноо өнгөрөгч 2009 онд хүчтэй шороон шуурга дэгдэж, агаарын тээврийн үйл ажиллагааг зогсоосон ба олон мянган хүн амьсгалж чадахгүй хүндхэн байдалд орж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ