Ерөнхийлөгч Засгийн газар "хамсаж" УИХ-ыг бойкотлов
2018-11-22

 

Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан товлосон хугацаанаасаа хоёр цагийн дараа эхэлсэн. Учир нь гишүүд хуралдаандаа оролцоогүйгээс ирц бүрдэхгүй байлаа. Хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  2019 улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр байлаа. Гэвч УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаандаа оролцсонгүй, ирц бүрдүүлэхэд нөлөөллөө.

 

Тэр дундаа хэлэлцэх асуудлыг танилцуулах ЕТГ-ын дарга З.Энхболд ч чуулганы хуралдаанд орж ирсэнгүй. Уг нь Ерөнхийлөгч тавьсан хоригоо хэлэлцэхэд чуулганы хуралдаанд оролцсонгүй.

 

 

Үүнтэй зэрэгцээд нэр бүхий УИХ-ын даргыг албан  тушаалаасаа чөлөөлөгдтөл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Дээрх гишүүд “Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Нийтийн сонсголын хуулийн дагуу санал “60 тэрбум“-ын асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэх санал гаргасан. Гэвч УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаагүй. Мөн Засгийн газрыг огцруулах санал гарын үсгээ зурлаа. Нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчлөө. Тийм учраас цаашдаа бид ашиг сонирхлын зөрчилд холбогдсон УИХ-ын даргын удирдсан хуралдаанд оролцохгүй. УИХ-ын дарга хуулийн дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Бид энэ шаардлагаа УИХ-ын даргад хүлээлгэж  өгнө" гэлээ.  Т.Аюурсайхан,  Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын 40 гаруй гишүүн дээрх саналыг тавьж байгаа гэнэ.

 

Чуулганы хуралдаандаа оролцож байгаа гишүүд дээрх асуудалд шүүмжлэлтэй хандаж, горимын санал гаргаж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “32 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэжээ. Гэтэл үүний 13 нь ЖДҮХС-д барьцаалагдсан. Нөгөө талын 13 нь дандаа Засгийн газрын гишүүд байна. Ингээд 26 хүн зохион байгуулалттай УИХ-ын үйл ажиллагааг гацааж байна” гэлээ.

 

Ингээд УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригт завсарлага горимын санал гаргалаа. Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх хугацаатай. Тиймээс УИХ-ын дарга 16:00 цаг хүртэл хоёр цагийн завсарлага өглөө. Ийнхүү өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан түр завсарлаад байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ulaandaa. Garchihsan. Gazriin. Panzchin .60. Terbumiin. Eronhii. Zahialagch. M.Enhbod. Zailaachee
2018-12-11
ПАРЛАМЕНТ ТАРАХ, ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ НЬ ХУУЛИАР ЗОХИЦУУЛСАН ХЭВИЙН АСУУДАЛ. ХААНА Ч БАЙДАГ. ХАРИН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЧЭЭД ОГЦРОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ИХ ТОМ АСУУДАЛ.
2018-11-24
ЗГ АЖИЛЛАХГҮЙ БОЛ ТӨРИЙН ШУУРХАЙ АЖИЛ ГАЦДАГ ЮМ, УИХ ТАРАХ ТОХИОЛДОЛД ЭНЭ ЗАВСРЫН ҮЕ АРД ОЛНЫ АМЬДРАЛД ЯМАР Ч ХОХИРОЛ АВЧРАХГҮЙ, ХАРИН Ч ТӨР ЦЭВЭРШИНЭ.
2018-11-24
иргэн:
ХҮрэлсүхээ албан тушаалд үлдэх, бүх эрх мэдлийн авахын тулд арай л даварч байгаа юм биш үү. ОДоо болиоч. Өгөөч
2018-11-22
hurel:
Hurelsuh ooriigoo zolioslood MANAN -iin esreg temtseed bgaag oilgoj bn uu. Эсвэл Энхболд Элбэгдоржийн хонгилоор мөлхөх үү. Маш ноцтой асууал шүү. Бүх ар түмнээс сонгогдсон ерөнхийлөгчдөө бид итгэж байна. Шударга бусын хонгилын бөглөө хужааг зйилуулья. МОНГОЛ ЯЛНА
2018-11-22
МАН-ыг татан буулгая. Хүрэлсүхтэй нь юутай хүүтэй нь гудманд гаргая. ийм дампуу юм гэж юу байнаа. ЖДҮ ийн новшнуудыг бүгдийг нь хурдан шоронд явуулаач. хулгай хийчихээд юундаа гавъяа байгуулчихсан юм шиг далжигнаад байгаа хулгайчууд вэ? гудманд таарвал бүгдийнх нь тархийг хагалах юмсан
2018-11-22
МАШ ЗӨВ:
зөв зөв
2018-11-22
жаргал:
номтойбаяр чи шударга хүн мөн үү
2018-11-22