Мөс цөмөрч 58 бог мал хорогджээ
2018-11-22

 

 

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Улаан толгой”-н голд /сумын төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар 21:20 цагийн орчим 44 ямаа, 14 хонь, нийт 58 бог мал тууж яваад голын мөс цөмөрч мал нь орсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 22:40 цагт очиж, 30 минут ажиллаж, хорогдсон 56 бог малын сэг зэмийг гаргасан байна.

 

Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин