Карлос Гоны ЭРИН ҮЕ төгслөө
2018-11-23

Японы хоёр дахь том автомашины үйлдвэрлэгч "Ниссан Мотор" компанийн ерөнхийлөгч Карлос Гоныг энэ долоо хоногийн эхээр Токиогийн цагдаагийнхан баривчилсан юм. Түүнийг 2011 оноос хойш цалингаа худал мэдээлж, татвараас зайлсхийсэн, хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган баривчилсан гэнэ. 

 

 

Уг дуулиантай баривчилгааны дараа "Ниссан" компани түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас  нь огцруулсан бол өнөөдөр төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргын суудлаас огцруулсан талаар "www.straitstimes.com" мэдээллээ. 

 

Энэ талаар  "Ниссан Мотор" компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкава "Буруу зүйл хийсэн бүхэн хэн ч хамаарахгүйгээр хариуцлага хүлээх учиртай" гэж мэдэгджээ. 

 

Дампуурах гэж байсан Ниссаныг хөл дээр босгож, дэлхийн тэргүүлэгч корпароци болгоход голлох үүргийг гүйцэтгэсэн Карлос Гоны эрэн үе ийнхүү төгслөө. 

 

Тэрбээр ирэх 2022 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах гэрээтэй байсан гэнэ. Гон жилд дунджаар ерөнхийлөгч 10 тэрбум иенийн цалин авдаг байсан ба цалингийнхаа 25-30 хувийг л Японы Татварын албанд тайлагнадаг байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин