"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийг шүүнэ
2018-11-23

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал  /2018.11.21/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгч Д.Жавхланг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.

 

Өнөөдөр 10.00 цагт  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүнэ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин