Бибер, Хэйли нар нууцаар ХУРИМЛАЖЭЭ
2018-11-23

Дуучин Жастин Бибер болон загвар өмсөгч Хэйли Болдуин нар өнгөрөгч долоодугаар сард сүй тавьцгаасан билээ.

 

 

Хос хуримаа хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн ч хэзээ, хаана уг дуулиант хурим болох нь тодорхойгүй байв. Тэгвэл тэднийг нууцаар хуримласан хэмээн шар хэвлэлүүд бичиж эхэллээ. 

 

Хэйли хэдэн сарын өмнөөс дурлалт залуугаасаа бэлгэнд авсан сүйн бөгжөөр гангарах ба өчигдөр тэрбээр өөрийн инстаграм хуудсын нэрийг өөрчилсөн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Тэрбээр Хэйли Болдуин гэх инстаграм хаягаа  Хэйли Бибер гэж өөрчилж, "Миний амьдрал гайхалтай байна" гэж бичжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин