МАН-ын бүлгийн ирц бүрдээгүйгээс хурал эхлээгүй байна
2018-11-23

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэн байр сууриа нэгтгэнэ.

 

Тус бүлгийн гишүүд хуралдаандаа суусан ч, хурал одоогоор эхлээгүй байна. Учир нь уг асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд байлцах ёстойг чуулганы хуралдаан дээр ч гишүүд шаардаж байгаа билээ. Тэр дундаа, Ерөнхий сайд, Сангийн сайдыг байлцуулж, асуулт тавьж, хариулт авах шаардлагатай. Одоогоор Засгийн газрын гишүүд бүлгийн хуралдаанд ирээгүй байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин