ЖДҮХС хариуцсан агентлагтай болъё
2018-11-25

 

“Жижиг дунд үйлдвэрлэлийг Жинхэнэ эздэд” сэдэвт зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болов.

 

 

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.

 

УИХ-ын гишүүн А.Ундраа зөвлөгөөний үеэр Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нэгдсэн. Уг зорилтын томоохон хэсэг болсон ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгоход жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь туйлын чухал. ЖДҮХС-гийн зээлийг зорилтот бүлэгт нь хүргэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц, шийдлийг тодорхойлоход энэхүү зөвлөгөөн түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

 

 

Монгол Улсын Их Сургуулийн профессор, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “ЖДҮ-ийн талаарх судалгаа, зөвлөмж” сэдвээр итгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, “ЖДҮХС-гийн зээлд 2009-2016 оны хооронд 754,5 тэрбум төгрөг зарцуулсан. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдалд хийсэн 2017 оны түүвэр судалгаанд статистик түүврийн аргаар Улаанбаатар хотоос 1000, аймгуудаас 30-50 буюу нийт 1850 жижиг, дунд үйлвэрлэгчдийг сонгосон. Судалгаанд оролцсон ЖДҮ эрхлэгчдийн 79 хувь нь зөвхөн нэг чиглэлээр бизнес эрхэлдэг бол үлдсэн хувь нь олон төрлийн салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байна. ЖДҮ эрхлэгчдийг өмчлөлийн хэлбэрээр нь авч үзвэл дийлэнх хэсэг буюу 97 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай 1 хувь, холимог өмчлөлтэй ЖДҮ эрхлэгчид хувийг эзэлдэг. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай ЖДҮ эрхлэгч нар түлхүү оролцсон. Үйл ажиллагааны төрлийн тухайд санал асуулгад оролцогчдын ихэнх нь буюу 74 хувь нь худалдаа болон үйлчилгээ, 13 хувь нь үйлдвэрлэл, 5 хувь нь хөдөө аж ахуй, 4 хувь нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн ЖДҮ эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулж буй хугацаагаар авч үзвэл 14 хувь нь 1 жил хүртэлх, 19 хувь нь 1-3 жил, 19 хувь нь 3-5 жил, 23 хувь нь 5-10 жил, 25 хувь нь 10 дээш жил үйл ажиллагаа эрхэлж байна.

 

ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх буюу 84 хувь нь 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай байдаг. Харин 13 хувь нь 10-49 хүртэлх тооны ажиллагсадтай бол 50-аас дээш тооны ажиллагсадтай ЖДҮ эрхлэгчид нийт оролцогчдын 4 хувийг тус тус эзэлж байна” гэж онцлов.

 

Дээрх судалгааны дүнгээс үзвэл 500 саяаас нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ЖДҮэрхлэгчид цөөн байгаа аж. Оролцогчид төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлж, ЖДҮХС-ийн үйл ажиллагааг шилэн болгох, зээл авахад шаардагдах хөрөнгийн барьцааг уян хатан нөхцөлтэй болгох, ЖДҮХС-г бие даасан агентлагт хариуцуулах зэрэг хэд хэдэн асуудлуудыг хөндөж, өөрсдөд тулгарч буй бэрхшээлүүдийг ярьж байлаа.

 

 

Уг зөвлөгөөнөөс УИХ, Засгийн газарт ЖДҮХС-д анхаарал хандуулж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан албан бичиг хүргүүлэх, зөвлөгөөнд оролцогчдоос Ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн дараагийн ээлжит зөвлөгөөнийг ирэх онд хийхээр болсон юм.

Н.Нягт

 

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
Yuch baiguulsan 3% hvvteil bol husandaa husana
2018-11-26
Унэн уг:
Нэг асуудал уусэхээр л нэг агентлаг байгуулаад бай.
2018-11-26
tegsen ch hulhidana
2018-11-25
Zochin:
San baihad bas yuun Agentlag ve? Galzuuraagui baigaa daa...
2018-11-25
Иргэн:
Дарга нарын тоо багадаагүй
2018-11-25
Za bolidoo. Zugeer eh uusveriig n shiideed bankiar damjuulsab n zuv. Sanhuugiin ersdelee zuv tootsoj chadna.
2018-11-25
zugeer bankind l ugchihuuch:
chigiig ni gargaj uguud bankind uguu .harin hyanaltaa uursduu tavina biz
2018-11-25
Бизнесмен:
ЖДҮ татварын зөв бодлогын үр дүнд хөгждөг өолохоос хэн нэг дарга хөгжүүлдэггүй юм
2018-11-25
Иргэн:
Одоо аж ахуйн нэгжүүд ажил олж авахын тулд тендер шалгаруулалтад ороход хэн нэгэн албан тушаалтантай яриа хэлцэл /авилга өгөх талаар/хийхгүйгээр орох ч хэрэггүй, зүгээр л баахан ажил, цаас үрсэн зүйл болчихсон. Бас нэгэн зүйл бол хөрөнгө оруулалт дэндүү үр ашиггүй хэтэрхий өндөр үнээр хийгдэж байгаа ажлууд их байгаад анхаарч шалгах цаг болсон
2018-11-25
Иргэн:
Олон орон тоон дээр цалин багатай ажилтан ажилласанаар авдаг цалингаараа амьдрахад бэрх учраас л хүнд суртал, авилга авах нөхцөл бүрддэг юм. Түүнийг дагаад орон тоо, цалин, байр орон гээд маш их зардал улсын нуруунд дээр үүрэгдэж, жинхэнэ ажил хийж улс орноо тэжээж байгаа үйлдвэр, аж ахуйн газрын ажиллах нөхцөл, ахиж дэвшихэд хүндрэл учируулж байна.
2018-11-25
Иргэн:
ажиллуулж байж улс орон хөгжинө. Одоо төрийн байгууллагад нэг хүний хийчих ажлыг 5-8 хүн хийж жинхэнэ ажлаа хийдэг чадвартай, мэдлэгтэй мэргэжлийн хүн ховордож ажлыг чирэгдүүлсэн, хээл хахуульд идэгдсэн ажлыг хийнэ гэхээсээ илүүтэй надад ямар ашиг унах вэ? гэдгийг голлож хардаг хүмүүсээр дүүрчихсэн. Энэ байдал гаарсан нь Зам тээврийн яаманд болсон хэрэг жинхэнэ жишээ болгоод харууллаа шүү
2018-11-25
Иргэн:
одоо 3 хэлтэс 60 гаруй орон тоотой ажиллаж энд хүнд суртал, ажил чирэгдүүлэх, авилга гаарсан газар болсон. Энэ газар ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн чадвар ажлын хариуцлагыг шалгах цаг болсон. Энэ мэтчилэн Яам /БСШУСЯ, ЭМЯ-ны ХОГ/,нийслэл, агентлаг газруудын ажилтныг шудрагар шалгаж, байх ёстой орон тоогоор нь байх ёстой мэргэжлийн хүмүүсийг
2018-11-25
Иргэн:
Бас л баахан орон тоо, цалин, орон байр гээд өдий төдий зардал гарч бас нэг авилагчдын үүр уурхай нэмэгдэнэ. Төрийн алба нэмэгдэх тусам зардал нэмэгдэж хүнд суртал, авилга газар авдаг гэдгийг үе үеийн засгийн газар огт хайхрахгүй харин ч сонгуульдаа ашигласаар ирсэн болгосоор ирсэн. Ганцхан жишээ дурдахад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2005 онд 14 орон тоотой ажиллаж байсан бол одоо
2018-11-25