Бээжинтэй найрсаг харилцаатай нам Тайванийн сонгуульд ялалт байгуулжээ
2018-11-25

Тайвань энэ амралтын өдөр орон нутгийн сонгууль зохион байгуулагдсан талаар "Ройтерс" агентлаг  мэдээллээ.

 

 

Эрх баригч "Ардчилсан дэвшилтэт" нам энэ удаагийн сонгуульд ЯЛАГДАЛ хүлээж, томоохон цохилт амсчээ. 

 

БНХАУ-ын эрх баригчидтай тун найрсаг харилцаатай байж, Бээжингийн бодлогыг хүчтэй дэмждэг "Куоминтаны нам" 13 хотын 7-д ялалт байгуулж, эрх баригчдыг буулган авсан байна. Тайваний 22 хот, мужийн захирагчийн суудлын 15-д нь сөрөг хүчин ялалт байгуулжээ. 

 

Сонгуулийн хороо албан ёсны дүнг зарласаны дараа Тайванийн Ерөнхий сайд Уильям Лай ялагдлын хариуцлагыг хүлээж, огцорч буйгаа өчигдөр төв телевизээр дамжуулан ард түмэндээ мэдэгдлээ.  Мөн Ерөнхийлөгч Цай Ин Вэн эрх баригч намын даргын суудлаас огцорчээ. 

 

Тайчун хот сөрөг хүчний захиргаанд шилжжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин