Франц цэргүүд Малигийн топ террористыг устгажээ
2018-11-25

Францын армийнхан Мали улсын топ террорист этгээдийг амжилттай устгасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Жихади Амаду Куфа гэгчийг өнгөрөгч баасан гаригт Мопти хотын төвд байхад нь хөнөөсөн гэнэ.

 

Малигийн армийн хэвлэлийн төлөөлөгч Кол Дарран Коне хэвлэлд “Тэр бол онц ноцтой гэмт хэрэгтэн. Түүнийг амиа алдсан гэдгийг ойрын эх сурвалжууд баталсан” гэж мэдэгджээ.

 

Амаду Куфа бол Малигаас Буркина Фасо улсад эрхээ тогтоохыг санаархдаг “Ислам Муслин” гэх бүлэглэлийн ахмад дайчин гэнэ.

 

Францын цэргүүд энэ сарын эхээр тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдээд байсан юм.

 

Тус террорист бүлэглэл Мали улсад өнгөрөгч 2012 оноос халдлага үйлдэх нь эрчимжиж эхэлсэн ба 2013 оноос Францын цэргүүд энхийг сахиулах ажиллагаа явуулахаар тус улсад иржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин