ФОТО: Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Ерөнхийлөгч оролцсонгүй


Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан төр, засгийн тэргүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ