ЦУОШГ: 12 дугаар сарын нэгнээс огцом хүйтэрнэ
2018-11-26

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар баруун аймгуудад болсон гамшигт үзэгдлийн талаар хэлэлцлээ. 

 

 

Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурч, 20-30 м/сек, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/сек хүртэл шуурч, цасан болон шороон шуурга шуурлаа. Гамшигт үзэгдлийн улмаас Баян-Өлгий, Увс аймагт 9 иргэн сураггүй алга болсон бөгөөд тэднийг эсэн мэнд олсон байна. Шуурганы улмаас гурван хүн бэртэж гэмтэн, 1600 гаруй мал урууджээ. Мөн Мөн 27 барилгын дээвэр, 211 гэр, 200 гаруй хашаа саравч нурсан байна.

 

Аймаг, сумдад дизель станц хэрэгтэй байна

 

Хүчтэй салхины улмаас цахилгаан эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унаснаас Баян-Өлгий аймгийн 13, Ховд, Увсын 20, Говь-Алтай аймгийн 6, Ховд аймгийн 13 нийт 52 сум цахилгаангүй байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй сэргээн засварлах ажлыг хийж буй аж.

 

Эрчим хүчний сайд П.Даваасүрэн: ОХУ-аас эрчим хүч авдаг гурван тулгуур гэмтсэн. Одоогоор хоёрыг нь угсарч байна. Нэгийг нь Увс аймагт бэлтгэж байна. 220 квт-ын энэ шугамуудыг бүрэн босгосны дараа баруун аймгуудыг цахилгаанаар хангана. Засварын ажлыг маргаашдаа багтааж дуусгахаар ажиллаж байна.

 

Улаагомоос Өмнөговь сум хүрэх 110 квт-ын шугамын 9 тулгуур унасан. Наймыг нь шөнөдөө босгосон. Ингэснээр Баян-Өлгий, Ховд аймаг хөлдөх аюулаас сэргийлэгдсэн. Увс аймаг хүндрэлтэй байсан ч хуучин станцуудыг ажиллуулж, хөлдөх аюулаас хамгаалсан. Үлдсэн нэг тулгуурыг цагийн дараа босгоно. Ингэхээр Увс аймгийн гол хэрэглэгчид дулаан, эрчим хүчээ авна.  

 

Нийтдээ 390 гаруй сая төгрөгийн хохирол учирлаа. Энэ аваараас бүх сумдыг нөөцийн дизель станцтай болгох шаардлагатайг харж байна. Мөн аймгийн төвүүдэд дизель станцуудыг бий болгох хэрэгтэй байна.

 

ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин: 12 дугаар сарын нэгнээс огцом хүйтэрнэ

 

Ойрын гурван хоногтоо хүйтэн байна. Энэ сарын 20, 30, 31-нд харьцангуй дулаарна. 12 дугаар сарын 1-нээс төвийн нутгаар цас орж, салхи шуургатай байна. 12 дугаар сарын нэгнээс огцом хүйтэрнэ. Төвийн нутгаар шөнөдөө -28, баруун аймгуудаар -30 хэм хүрнэ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Цахилгаан өндөр хүчдэлийн шугамны тулгуур баганыг хаанахын ямар материалаар хийж байгааг анхаарах цаг болжээ, орос чанар хятад чанар хоёр өөр шүү хямдыг нь бодоод л өмнө зүгийн материаллар хийгээд бна шүү
2018-11-27
зочин:
Су.Батболдыг хурдан явуулж Нийслэлийг 60 тэрбумынханаас салгах, цэвэрлэх ажлаа эхлүүлээч ээ, Ерөнхий сайд аа, маш зөв ажил шүү
2018-11-27
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-27
Иргэн:
Эрчим хүчний сайд нь арай дээр ярьсан бусад нь арай л бна шүү. Хотын дарга сайн зөв сэтгэж байна
2018-11-26
Ойлгооч дарга сайд нараа:
Батболд дарга л аргагүй хөрсөн дээр бууж ярилаа, даанч бусад нь өөрслийгөө өмөөрөөд худлаа хуурч хариулаад баыхын, аргагүй л аж ахуйн ажилд хэлэн жил болсных баых да. Комиссын дарга болон онцгой цаг уур эрчим хүч эрүүл мэнд хариуцсан хүмүүс арай л жол ажлаа мэдэхгүй бна да яаяа улс ард түмэн минь яах бол ийм малууд бидний толгой дээр байхаар.
2018-11-26
Иргэн:
Эрчим хүчний сайд нь арай дээр ярьсан бусад нь арай л бна шүү. Хотын дарга сайн зөв сэтгэж байна
Балт:
Харамсалтай л хэрэг болж. Ер нь улс төрч, сэтгүүлчид физикт дургүй /мэппэггүй/ хүмүүс гэдэг нь харагдаж байна. кВ, кВт гэсэн 2 нэгжийг ганцхан кВт гэсэн нэгжээр орлуулж бичсээр бид 28 жил боллоо. Та нарын өмнөөс ичих юм. Энэ бичсэнийг чинь ДЭЛХИЙ уншиж байгаа ш дээ. кВ гэдэг нь хүчдэл, кВт гэдэг нь чадал шүү дээ. Арай ЭХ-ний Сайд ингэж хэлсэн гэж бодохгүй байна.
2018-11-26