Засгийг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-11-27

 

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.  Өнгөрсөн баасан гаригт дээрх асуудлыг хэлэлцэхээр товлосон ч байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй учир хойшилсон. 

 

 Төрийн байгуулалтын байнгын хороо 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Тус байнгын хорооны гишүүдээс М.Энхболд,  Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат нар Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан билээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих улс төрийн шийдвэрийг намынхаа Улс төрийн зөвлөлөөс аваад байгаа. Тус байнгын хороонд АН-ын бүлгээс Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Б.Наранхүү нар байдаг.  

 

Парламент дахь гуравдагч хүчний төлөөлөл МАХН-ын гишүүн О.Баасанхүү ч Засгийн газрыг огцруулахыг дэмжихээ илэрхийлээд байгаа.

 

Цаашлаад УИХ-ын даргыг албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагыг тавиад байгаа.  Шаардлага тавьсан нэр бүхий 32 гишүүн УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл  УИХ дарга М.Энхболд хариу өгч "Би хууль зөрчөөгүй" гэдгээ мэдэгдэн, хуулийн дагуу хуралдаандаа оролцохыг уриалсан. Хуралдаандаа оролцохгүй гэж УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн нэр бүхий гишүүд найм нь  Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд багтсан юм. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Хол очиж хуцацгаа та нар.
2018-11-27
ЗОЧИН:
Хол очиж хуцацгаа та нар.
2018-11-27
Иргэн:
Ми. Энх60лд, ЦИАНИТ ХАЯНХЯРВАА нар монгол төрөөр жинхэнэ тоглож байна даа. Хаянхярваа олон болсон НАМЫНХАА БҮЛГИЙГ ХОЁР ХУВААЖ ТАЛЦУУЛЖ, ЭВ НЭГДЭЛГҮЙ БОЛГОЧИХООД ШУДАРГА БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД Л.... ЯГ ХОРЧИН ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ АВАРГА ШИГ. .
2018-11-27